ЗАМЫН-ҮҮД СУМЫН ИДЭРЧҮҮДИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ВОЛЕЙБОЛЫН АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Замын-Үүд сумын Идэрчүүдийн Волейболын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг 2022 оны 03 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд Соёл, спортын ордонд зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд 36 багийн 288 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорьсноос 11-14 насны эмэгтэй ангилалд Д.Номинжин ахлагчтай ЕБ-ын 3 дугаар сургуулийн баг Тэргүүн байр, А.Маргад ахлагчтай Шалганы баг Дэд байр, Б.Анужин ахлагчтай 1 дүгээр сургуулийн баг Гутгаар байр, 11-14 насны эрэгтэй ангилалд Г.Төрбаяр ахлагчтай ЕБ-ын 1 дүгээр сургуулийн баг Тэргүүн байр, Т.Өсөхбаяр ахлагчтай Шалганы баг Дэд байр, Од баг Гутгаар байр, 15-18 насны эрэгтэй ангилалд ЕБ-ын 3 дугаар сургуулийн 2 дугаар баг Тэргүүн байр, Замын-Үүд волейболын холбооны 1 дүгээр баг Дэд байр, ЕБ-ын 3 дугаар сургуулийн 1 дүгээр баг Гутгаар байр, 15-18 насны эмэгтэй ангилалд ЕБ-ын 3 дугаар сургуулийн баг Тэргүүн байр, Замын-Үүд Волейболын холбооны баг Дэд байр, ЕБ-ын 3 дугаар сургуулийн баг Гутгаар байрыг тус тус эзэллээ.
