ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА
Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газар Хөдөө Аж Ахуйн Их Сургуультай хамтран ажиллах "Санамж бичиг" -ийг 2022 оны 03 дугаар сарын 01-нд сард байгуулсан.
Энэхүү хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд сумын ерөнхий боловсролын 1, 2, 3 дугаар сургуулийн төгсөх ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох болон сургуулийн үйл ажиллагааны талаарх танилцах өдөрлөгийг зохион байгууллаа.
Тус арга хэмжээг ХААИС-ийн профессорын баг, ЗДТГ хамтран зохион байгуулж 127 сурагч хамрууллаа.
Мөн тус сургуульд сурах сонирхолтой 10 сурагчдад ХААИС-д суралцах урилга гардууллаа.
