НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР МЭДЛЭГ ОЛГОХ ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТ, ДАДЛАГЫН АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 54 дүгээр зарлиг, Засгийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Тэрбум Мод” үндэсний хөдөлгөөний талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 350 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, Замын-Үүд сум 2022 оныг “Эко орчныг бүтээх жил” болгон зарласантай холбогдуулан төр, иргэн, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, НҮБ-ын ХХААБ-ын санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол орны хуурай бүс нутгаас үүдэлтэй элсэн болон шороон шуурганаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах” төслийг олон нийтэд сурталчлан таниулахад оршино.
Энэхүү ажлыг хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу Засаг даргын Тамгын газар, ХААИС-ийн профессорын баг, НҮБ-ын ХХААБ-ын төслийн нэгж, “Борхойн Баян Бүрд” ОНӨ ААТҮГ хамтран “НОГООН ХӨГЖИЛ” сургалт, дадлагын ажлыг 2022 оны 03 дугаар сарын 25 өдөр төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдэд зохион байгуулж мэдлэг олголоо.
Сургалтаар:
- Бионүүрс түүний түүхий эд гарган авах технологи, хэрэглээ /лекц, дадлага ажил/
- Хөрсөн бортого болон үр бүрэх техник технологи /лекц, дадлага ажил/
- Говийн хөрсний онцлог, хөрсөн бортогоны орцын найрлага бүтэц /лекц, дадлага ажил/ зэрэг сэдвээр ХААИС, Инженер технологийн сургууль, Экологижсон технологи машины менежментийн профессорын багийн ахлагч, доктор, профессор Б.Мөнхбат, ХААИС, Инженер технологийн сургууль, Цахилгаан хангамж электроникийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Д.Баатархүү, ХААИС, Агроэкологийн сургууль, ахлах багш, доктор Ж.Очир нар танилцуулга, мэдээлэл, зөвлөмж өгч ажиллалаа.
Сургалтад:
- Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага /нийт 26/
- Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар
- Дорноговь аймгийн 14 сумын байгаль орчны мэргэжилтнүүд
- Хамрын хийдийн тусгай хамгаалалттай газрын захиргаа
- Их нартын тусгай хамгаалалттай газрын захиргаа зэрэг нийт 30 байгууллагын 212 алба хаагчид хамрагдаж, туршлага солилцож, мэдлэг олж авлаа.
Энэхүү арга хэмжээний төлөвлөгөөний дагуу иргэдэд чиглэсэн сургалтыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран 2022 оны 04 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөсөн. Иргэд та бүхэн тус мэдлэг оллгох сургалтад идэвхтэй хамрагдаж амьдрах орчноо тохижуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд идэвхтэй хамрагдана уу. Холбогдох мэдээллийг Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын тасагт биечлэн болон 95751790 утсаар холбогдож мэдээлэл авна уу.
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ