УЛААНБААТАР ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН КЛАССИК ПАУЭРЛИФТИНГИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ЗАМЫН-ҮҮД СУМЫН ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Улаанбаатар хотноо 2022 оны 03 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Классик пауэрлифтин”-ийн улсын аварга шалгаруулах тэмцээнд тус сумын баг, тамирчид амжилттай оролцож багийн нийлбэр оноогоор 3 дугаар байр эзэллээ.
Тэмцээнд М2+93кг жингийн суултын төрөлд ОУХМастер Л.Ариунжаргал алтан медаль, Таталтын төрөлд мөнгөн медаль, нийлбэр дүнгээр алтан медаль авч Монгол улсын аварга, суултын төрөл ба нийлбэр дүнгээр Монгол улсын рекордыг тогтоон эзэмшлээ.
М1-74кг жинд суултын төрөлд спортын мастер Б.Батсайхан хүрэл медаль, шахалтын төрөлд мөнгөн медаль, таталтын төрөлд хүрэл медаль, нийлбэр дүнгээр хүрэл медаль хүртлээ.
М1-83 кг жинд суултын төрөлд спортын дэд мастер Б.Ганбилэг мөнгөн медаль, таталтын төрөлд мөнгөн медаль, нийлбэр дүнгээр хүрэл медаль авсан бол М1-105 кг жинд суултын төрөлд Л.Ууганбаяр хүрэл медаль, таталтын төрөлд алтан медаль, нийлбэр дүнгээр хүрэл медаль тус тус хүртлээ.
Тэмцээний үеэр спортын мастер Д.Алтанхуяг Олон улсын хэмжээний мастер, спортын дэд мастер Б.Батсайхан спортын мастер цол тэмдгээр тус тус шагнагдлаа.
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ