ХИЛ ХАМГААЛАЛТАД ТУСЛАХ ХҮЧНИЙ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Хилийн цэргийн 0129 дүгээр ангид зохион байгуулсан Хил хамгаалалтад туслах хүчний салбар зөвлөлийн зөвлөгөөнд Дорноговь аймгийн Засаг дарга бөгөөд Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн дарга О.Батжаргал, ДХИС-ийн Хилийн албаны сургуулийн дэд захирал, дэд профессор, хурандаа М.Баярсайхан, ЗГХЭГ-ын харьяа Удирдлагын академийн тэнхимийн багш, доктор, профессор Г.Жаргал, Мандах дээд сургуулийн багш доктор Н.Сэлэнгэ, Хилийн ангиудын захирагч нар болон хил хамгаалалтад туслах хүчний орон тооны бус зөвлөлийн гишүүд оролцож амжилттай зохион байгуулагдлаа.
Зөвлөгөөнөөр улсын хил хамгаалалт, хилийн боомтын аюулгүй байдал, хил орчмын дэглэмийг сахиулахад хилчдэд туслах, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай чиг үүргийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах мөн 2025 онд хэрэгжүүлсэн ажлын үр дүнг хэлэлцэж цаашдын бодлого, зорилт, үйл ажиллагааны талаар зөвлөлийн дарга үүрэг чиглэлийг өгөв.
Арга хэмжээний үеэр улсын хил хамгаалалтыг бэхжүүлэх, хилчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бодитой хувь нэмэр оруулсан зөвлөлийн гишүүдийг шагнан урамшууллаа.
