БРИГАДЫН ГЕНЕРАЛ Б.УУГАНБАЯРААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшгаас хамгаалах сургалтын төв-116 дугаар анги, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран зохион байгуулж буй “Уур амьсгалд ухаалаг мал аж ахуй, гамшгийн эрсдэлийн удирдлага“ сэдэвт сургалт өнөөдөр буюу 12 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймагт эхэлж байна.
Сургалтын нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга О.Батжаргал, Гамшгаас хамгаалах сургалтын төв-116 дугаар ангийн захирагч, бригадын генерал Б.Ууганбаяр, Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа И.Идэргарав нар оролцож, оролцогчдод амжилт хүслээ.
Тус сургалтад 14 сумын Засаг дарга, холбогдох агентлаг, байгууллагуудын удирдлага, сумдын Засаг даргын Тамгын газрын дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын Гамшгаас хамгаалах асуудал хариуцсан албан хаагч, Онцгой байдлын газрын офицер бүрэлдэхүүн хамрагдаж байгаа ба сургалт 2 өдрийн турш зохион байгуулагдах юм.
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ