АРДЫН ХУВЬСГАЛЫН 104 ЖИЛ, ДОРНОГОВЬ АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ 94 ЖИЛ, НОЁН ХУТАГТ ДУЛДУЙТЫН ДАНЗАНРАВЖААГИЙН МЭЛМИЙ ГИЙСНИЙ 222 ЖИЛИЙН БАЯР НААДМЫН ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААНЫ УДИРДАМЖ
Нэг.Тэмцээний зорилго
1.1.Шагайн харвааг нийтэд дэлгэрүүлэх, Монголын Шагайн харвааны уламжлалт ёс жаягийг хойч залуу үедээ өвлүүлэх, үндэсний шагайн харвааг сурталчлах, Говийн V ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 222 жилийн ойн баяр наадмыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх.
Хоёр.Харваа зохион байгуулах хугацаа, байршил
2.1.Харваа нээлттэй зохион байгуулагдана.
2.2.Харваа 2025 оны 07 дугаар сарын 29,30-ны өдрүүдэд Дорноговь аймгийн төв Сайншанд хотын цэнгэлдэх хүрээлэнд 09:00 цагаас эхлүүлнэ.
2.3.Оролцогчдын бүртгэлийг 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 20:00 цаг хүртэл Дорноговь аймгийн Шагайн харвааны салбар холбооны “Дорнын говийн мэргэчүүд” цахим хуудас болон 99022615, 86108611 дугаараар бүртгэнэ.
2.4. Харваанд оролцох багууд өөрсдийн асар, майхантай ирнэ. 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр харваа зохион байгуулах талбайд асар, майхнаа барьж бэлэн болгосон байна.
Гурав.Харваа зохион байгуулах ерөнхий заавар
3.1.Харвааг Үндэсний их баяр наадмын тухай хууль, Монголын Шагайн харвааны холбооны 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн V их хурлаар шинэчлэн баталсан “Шагайн харвааны нэгдсэн дүрэм”-ийн дагуу зохион байгуулна.
3.2.Харвааг “Насанд хүрэгчид”,”Ахмадын нумт харваа”, “Өсвөр”-ийн 3 гэсэн төрлөөр зохион байгуулна.
3.3.Монголын Шагайн харвааны холбооноос баталсан цолны загвар, энгэрийн тэмдэг, малгайн тэмдгийг хэрэглэж хэвшихэд бүх цолтой харваачид анхаарах.
3.4.Баг харваачид Монголын Шагайн харвааны холбооны үндсэн дүрэмд заасны дагуу үндэсний дээл хувцастай оролцоно. Үндэсний хувцас өмсөөгүй багийг тэмцээнд оролцуулахгүй ба эсрэг тоглох багууд тоглолт эхлэхээс өмнө шүүгчид мэдэгдэж хожлоо авч болно.
Дөрөв.Шагнал урамшуулал
4.1.Багийн харваа
I байр – Алтан медаль, өргөмжлөл, 14,000,000 төгрөг
II байр – Мөнгөн медаль, өргөмжлөл, 10,000,000 төгрөг
III байр – Хүрэл медаль, өргөмжлөл, 6,000,000 төгрөг
IV байр – Өргөмжлөл, 3,000,000 төгрөг
V-VIII байр – Өргөмжлөл, 1,000,000 төгрөг
4.2.Ахмадын нумт харваа
I байр – Алтан медаль, өргөмжлөл, 3,000,000 төгрөг
II байр – Мөнгөн медаль, өргөмжлөл, 2,000,000 төгрөг
III байр – Хүрэл медаль, өргөмжлөл, 1,500,000 төгрөг
IV байр – Өргөмжлөл, 1,000,000 төгрөг
4.3 Өсвөрийн харваа
I байр – Алтан медаль, өргөмжлөл, 2,000,000 төгрөг
II байр – Мөнгөн медаль, өргөмжлөл, 1,500,000 төгрөг
III байр – Хүрэл медаль, өргөмжлөл, 1,000,000 төгрөг
IV байр – Өргөмжлөл, 500,000 төгрөг
Тав.Шүүгчдийн бүрэлдэхүүн, маргаан шийдвэрлэх
5.1.Харвааг урьдчилан бэлтгэж техникийн зөвлөгөөн дээр танилцуулсан кодексын дагуу салбар комиссоос томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүн шүүж явуулна.
5.2.Харвааны үеэр дүрмийн зөрчил гарсан тохиолдолд шүүгчдэд гомдол гаргах, мэдэгдэх ба холбооны дүрэм, дотоод журамд заасны дагуу шүүгчдийн бүрэлдэхүүн эцсийн шийдвэр гаргана.
Холбоо барих: 99022615
