НОЁН ХУТАГТ ДУЛДУЙТЫН ДАНЗАНРАВЖААГИЙН МЭЛМИЙ ГИЙСНИЙ 195 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ 1998 ОНЫ 08 ДУГААР САРД ТОХИОЖЭЭ
Ноён хутагтын мэлмий гийсний 195 жилийн түүхэн ойн баяр наадмыг 1998 оны 08-р сарын 06-09-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлжээ.
Ойн баяр наадмыг тохиолдуулан Саран хөхөө театрын уран бүтээлчид “Гэгээн домог” жүжиг тоглож үзэгчдийн хүртээл болгож, Төрийн соёрхолт, зохиолч Балжирын Догмидын зохиол “Догшин хутагтын сахиус” уран сайхны кино нээлтээ хийж, олон нийтийн хүртээл болжээ.
Ноён хутагтын 195 жилийн ойг угтан зарласан “Онгод морилох цаг” яруу найргийн уралдаанд 20 гаруй яруу найрагч оролцсоноос “Болор цом”-ын шагналт, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир, яруу найрагч Лувсанчүлтэмийн Эрдэнэбат, Хандын Цэрэндорж нар шалгарч “Оюуныг тэтгэгч Равжаа сан”-гийн шагналыг хүртжээ.
Түүнчлэн Равжаа судлалын эрдэм шинжилгээний 3 дугаар хурлыг Монгол судлалын төв, Монгол мэдлэгийн их сургуультай хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулсан зэрэг соёлын олон талт арга хэмжээг төлөвлөн амжилттай хэрэгжүүлжээ. Ноён хутагт Данзанравжаагийн яруу найргийн цоморлиг нь ЮНЕСКО-гийн “Дэлхийн өв” сэтгүүлд нийтлэгдэж, дэлхийн шилдэг 10 номд багтсан байдаг.
Эх сурвалж: Аймгийн ЗДТГ-ын Архивын тасаг
