НОЁН ХУТАГТЫН 215 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДМААР 1099 ХУРДАН ХҮЛЭГ УРАЛДЖЭЭ
Говь нутгийн бахархал Ноён хутагтын мэлмий гийсний 215 жилийн ойн баяр наадам 2018 онд тохиож, 07 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлжээ. Баяр наадмын хурдан морины уралдаанд Дорноговь, Улаанбаатар, Сүхбаатар, Дундговь, Баянхонгор,Төв, Сэлэнгэ, Говь-Сүмбэр, Өмнөговь, Архангай, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл аймгуудаас 1099 хурдан хүлэг уралдсан нь түүхэн үйл явдал болжээ.
Түүнчлэн ойг угтан олон талт арга хэмжээг төлөвлөж, “Хилэнц кросс” автомашины уралдаанд 40 гаруй тамирчид, “1000 даамчдын олон хотын нээлттэй тэмцээн”-д 21 аймаг, 9 дүүргийн 1000 тамирчин долоон насны ангиллаар оролцсон зэрэг соёл, спортын томоохон арга хэмжээнүүдийг орон нутагтаа амжилттай зохион байгуулсан түүхтэй.
Эх сурвалж: Аймгийн ЗДТГ-ын Архивын тасаг
