МОНГОЛ СУРАГЧИД БНХАУ-ЫН ОРЧИН ҮЕИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТТАЙ ТАНИЛЦЛАА
Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Замын-Үүд хотод суугаа Ерөнхий консулын газар, мөн Өвөр Монголын Өөртөө Засах Орны Гадаад хэргийн газартай хамтран "100 сурагчийн танилцах аялал” -ыг 07 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Дорноговь, Дундговь, Өмнөговь, Дорнод, Сүхбаатар аймгуудаас шалгарсан 100 сурагч БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орноор (ӨМӨЗО) зочилж, Хятадын орчин үеийн дэд бүтэц, технологи, соёлын бүтээн байгуулалттай газар дээр нь танилцсан юм.
Сурагчид Бугат, Улаанцав, Хөх хот зэрэг томоохон хотуудад зочлон шинжлэх ухаан, боловсрол, дижитал хөгжил, хүрээлэн буй орчны хамгаалал, хот төлөвлөлт зэрэг олон чиглэлээр мэдлэгээ тэлсэн бөгөөд хоёр орны ирээдүйн хамтын ажиллагаанд үнэтэй хөрөнгө оруулалт болохоор залуу үеийн төлөөлөл ийнхүү БНХАУ-ын хөгжлийн бодит байдалтай танилцсан нь онцлог байв.
Тус үйл ажиллагаа нь Монгол, Хятадын ард түмэн, ялангуяа залуу үеийн харилцан ойлголцол, нөхөрлөлийг гүнзгийрүүлэх, хоёр орны найрсаг хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан үйл явдал боллоо.
