ДОРНОГОВЬ АЙМГИЙН УУГАН ХЭВЛЭЛ “ЯЛАЛТ” СОНИНЫ ТҮҮХТ 80 ЖИЛИЙН ОЙН БАЯР ТОХИОЛОО

БНМАУ-ын Намын Төв Хороо, Сайд нарын Зөвлөл, Бага Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол, шийдвэрийн дагуу 1945 оны 05 дугаар сарын 09 буюу Ялалтын баярын өдөр анхны дугаараа хэвлэж, ялалтын мэдээг Монголын говь, тал нутгаар анх түгээсэн байдаг.
“ЯЛАЛТ” сонин нь ДОРНОГОВЬ АЙМГИЙН НАМЫН ХОРОО, АРДЫН ДЕПУТАТУУДЫН ХУРЛЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРГААНЫ СОНИН гэх өндөр хариуцлага дор долоо хоногт 2-3 шинэ дугаарыг уншигчдад хүргэж байв. Дугаар тус бүр 4500-5000 ширхэг хэвлэгдэж нам, төр засгийн бодлогыг иргэд хөдөлмөрчдөд сурталчлан таниулж байсан бөгөөд өнөөдөр ч аймаг орон нутгийн ард иргэдэд цаг үеийн мэдээ мэдээллийг тасралтгүй хүргэж байна.