ГОВИЙН БҮСИЙН АЙМГУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧ НАРЫН УУЛЗАЛТ БОЛЛОО

         Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хууль"-ийн хүрээнд бүс нутгийн хөгжлийг дэмжих талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, бүс нийгэм, эдийн засгийн асуудлыг зохицуулах чиг үүрэг бүхий зөвлөлийг бүсүүдэд байгуулж, Монгол Улсын Шадар сайдын 2025 оны 03 дугаар сарын 14- ний өдрийн 35 дугаар тушаалаар "Говийн бүсийн зөвлөл"-ийн даргаар Дорноговь аймгийн Засаг даргыг томилох шийдвэр гарсан. Бүс орон нутгийн нэгдмэл байдлыг бэхжүүлэх, бүсүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгын хүрээнд зохион байхгуулах зорилгоор “Говийн бүсийн аймгуудын төлөөлөгч нарын уулзалтыг зохион байгууллаа.  Өнөөдрийн уулзалтаар Улсын эдийн засаг, цаашдын хөгжилд томоохон түлхэц үзүүлэх говийн бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэл, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг хэлэлцэн Монгол Улсын Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанд өргөн барьж шийдвэрлүүлэх чухал санал, санаачилгуудаа нэгтгэсэн юм. 

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ