ГОВИЙН БҮСИЙН ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААНЫ ХҮРЭЭНД ТАВАН САЛБАР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
“Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ын хүрээнд Хангайн, Хойд, Говийн, Төвийн, Зүүн, Баруун, Улаанбаатарын гэсэн эдийн засгийн 7 бүс тэдгээрийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг баталсан бөгөөд Говийн бүсийг “Аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс” байхаар тусгасан.
Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хамтарсан Засгийн газрын гэрээний хэрэгжилтийг эрчимжүүлэх, Бүс орон нутгийн бие даасан байдлыг бэхжүүлэх зорилгын хүрээнд “Говийн бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан” Дорноговь аймгийн Сайншанд сумын биеийн тамир спортын ордонд эхэллээ.
Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааны үеэр таван салбар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Дараах сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
ГОВИЙН БҮСИЙН ХӨГЖИЛ-2040
БҮСИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮД
БҮСИЙН ЗӨВЛӨЛ - ЭРХ ЗҮЙН ОРЧИН
БҮСИЙН ОНЦЛОГ-ХАРЬЦУУЛАЛТ
АМЬДРАЛЫН ЧАНАР, ТУЛГАМДСАН АСУУДАЛ