ГОВИЙН БҮСИЙН ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЖ БАЙНА

Монгол Улсын нийт хүн амын 6.0 хувь говийн бүсэд оршин суудаг бөгөөд бүсийн ДНБ-ийг бүтцээр авч үзвэл хамгийн их хувийг буюу 53.9%-ийг үйлдвэрлэл, 33.8%-ийг үйлчилгээ, 12.3%-ийг хөдөө аж ахуй эзэлж байна.
Үйл ажиллагаа явуулж байгаа АНН тоо 4404, дундаж цалин 1.9 сая.төг бөгөөд нийт малын тоо 8.4 сая.толгой байна.
Бүсэд “Бүсчилсэн хөгжлийн бодлого” хэрэгжсэнээр:
• Бүс, орон нутгийн эдийн засгийн чиг үүргийг оновчтой тодорхойлно;
• Байгалийн нөөц баялгийг зохистой, өгөөжтэй, хүртээмжтэй ашиглаж, хамгаалж, нөхөн сэргээнэ;
• Үйлдвэр, үйлчилгээг хоршилт, төрөлжилт, дагналт, кластерын бодлогоор дэмжинэ;
• Бүс дамнасан, салбар хоорондын уялдааг хангасан стратегийн төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ;
• Улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламж, орон нутгийн төсөв, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрийг оновчтой хуваарилна;
• Бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэн, зах зээлийг тэлнэ;
• Орчин үеийн шинэ суурьшлын бүс, хотуудыг байгуулна.
• Бүс нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулна гэж тооцож байна.