ЭРХҮҮ МУЖИЙН ҮНДЭСНИЙ СУДАЛГАА ТЕХНИКИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Аймгийн Засаг дарга Очирпүрэвийн Батжаргал ОХУ-ын Эрхүү мужид албан айлчлал хийх үеэрээ Үндэсний Судалгаа Техникийн Их сургуультай танилцан багш солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Орос хэлний багш нарыг чадваржуулах богино хугацааны хөтөлбөрт хамруулах, онлайн уулзалт зохион байгуулах/Тэтгэлэгттэй суралцах боломж/ зэрэг асуудлуудаар хэлэлцэж, хамтран ажиллахаар тохиролцов.