ОХУ-ЫН ЭРХҮҮ МУЖИЙН АНАГААХ УХААНЫ ИХ СУРГУУЛЬТАЙ ОЮУТАН, БАГШ СОЛИЛЦОО ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭН ХАМТАРЧ АЖИЛЛАНА

Аймгийн Засаг дарга Очирпүрэвийн Батжаргал ОХУ-ын Эрхүү мужийн Анагаах Ухааны Их сургуулийн сургалтын үйл ажиллагаатай танилцаж, сургуулийн хөтөлбөрийн судалгаа хийх, хамтран ажиллах санал боловсруулах, онлайн уулзалт зохион байгуулах /3+2, багш, сурагч солилцооны хөтөлбөр/, оюутан, багш солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ судалгааны ажил, Орос Улсын ЭШ-ний хурлыг хамтран зохион байгуулах, хосолсон хөтөлбөр хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг асуудлуудаар хэлэлцэн, хамтарч ажиллах шийдэлд хүрлээ.