ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Төрийн дээд одон, медаль гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр буюу 02 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдлаа.
Ёслолын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга О.Батжаргал, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Н.Алдарбаяр, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд, Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Дэлгэрсайхан, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нар оролцож, нийт одон медалиар шагнагдсан иргэдийн шагналыг гардуулан өгч баяр хүргэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Шаравын Доржпагма “Монгол Улсын Хүний гавьяат эмч” цолоор, Халтарын Болдбаатар “Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдлаа.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дорноговь аймгийн харьяат 15 иргэн “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор, 3 иргэн “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор, 54 иргэн “Алтангадас одон”-оор, 13 иргэн “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар тус тус шагнагдсаныг гардуулан өглөө.
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ