ЗАХ ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ТӨЛБӨРИЙН БАРИМТ ОЛГОЛТОНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ.

2022.04.04
enlightenedДорноговь аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчид хуваарьт шалгалтын дагуу орон нутагт үйл ажиллагаа явуулж буй 127 бизнес эрхлэгчдийн НӨАТУС-ийн хэрэгжилтэнд хяналт шалгалт хийлээ.
Тус шалгалтаар:
Сайншанд сум: "Ялалт" худалдааны төв, "Шинэ Эргэл" зах, "Наран төв", "Алтанговь" худалдааны төв болон 4-р багт үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчид түүнчлэн
Дэлгэрэх сум-2 аж ахуй нэгж,
Улаанбадрах сум- 3 хүнсний дэлгүүр, 2 аж ахуй нэгж
Иххэт сум- 3 аж ахуй
Айраг сум- 3 аж ахуй нэгж, 2 бизнес эрхлэгч
Даланжаргалан сум- 5 аж ахуй нэгж
Мандах сум- 2аж ахуй нэгж
Өргөн сум- 2 аж ахуй нэгж, 1 бизнес эрхлэгчдийн тус тус төлбөрийн баримт олголтонд хяналт тавьж, мөн QR уншуулсан худалдан авагчийн баримтыг хэрхэн баталгаажуулах, худалдан авалт хийж байгаа иргэдэд төлбөрийн баримт олгох QR наалтыг хэрхэн уншуулах, баталгаажаагүй баримтанд хэрхэн гомдол гаргах талаар зөвлөгөө өгч ажиллалаа.
✅Иргэд та бүхэн зах худалдааны төвүүдээр үйлчлүүлэхдээ цахим төлбөрийн баримтаа үүсгэж авч хэвшээрэй.
 
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ