ОЛОН-ОВОО БАГИЙН ТАНИЛЦУУЛГА
Даланжаргалан сумын Олон-Овоо баг нь нийт 12 га газартай засаг захиргааы хувьд нутгийн өөрөө удирдах ёсыг иргэдийн нийтийн хурал, түүний тэргүүлэгчид төрийн удирдлагыг багийн засаг дарга хэрэгжүүлэн ажилладаг. Тус баг нь нутгийнхаа баруун талаараа Бичигт, хойд зүүн талаараа Элдэв, урд талаараа Цомог багтай хиллэдэг.
Газар зүйн нийгэм эдийн засаг дэд бүтцийн үзүүлэлт: Даланжаргалан сумын хойд хэсэгт 12 км зайд байрладаг босооо тэнхлэгийн авто зам, төмөр зам дайран өнгөрдөг, гэрэл цахилгаан интернэт сүлжээнд холбогдсон төвийн баг юм. Улаанбаатар төмөр замын Чулуун завод /карьерын үйлдвэр/ , Олон-Овоо өртөө, замын хэсэг ПД-7, БОС, цахилгаан эрчим хүч ус хангамж, цэцэрлэг зэрэг нь Олон-Овоо зангилгаанд харъяалагдах олон аж ахуйн нэгж байгууллагуудаас гадна МАК цементийн үйлдвэр, ачилт буулгалтыни терминаль борлуулалтын хэсэг, жонш буулгах, савлах талбай, вагон болон авто пүү, Штайнколе, Чингисийн хар алт зэрэг 14 компаны ачилт хийгдэж байна. Мөн бага сургууль, багийн цэцэрлэг худалдаа үйлчилгээний олон цэгүүд болон Хаан болон Төрийн банкны салбар тооцооны төвүүд ажиллаж байна. Тус баг нь тэмээ -90, Адуу-404, Үхэр-276, хонь-2919, ямаа-3127 нийт 6816 толгой малтай.
1000-т малчин 1 , Аймгийн Аварга малчин 1, Аймгийн алдарт уяач 1, сумын алдарт уяач 2 , сумын аварга малчин 1 тус тус оршин суудаг. Ургамалын хувьд цөлөрхөг, хээрийн бүлгэмдэл зонхилно. Шарилжны төрлийн ургамалууд түгээмэл тохиолддог ба үүнээс хамгийн элбэг болох агиас шаргал шарилж, олон зүйлийн цэцэгт ургамалаар баялаг, харин хуурайшилттай жилүүдэд өвслөг болон бутлаг ургамал тэсвэртэй ургадаг.
Олон-Овоо багийн хүн ам зүйн байдал:
Олон-Овоо багийн 243 өрхийн 763 хүн амтай. Үүнээс эрэгтэй 392, эмэгтэй-371 , 0-15 насны 257, 16-59 насны 461, 60-с дээш настай өндөр настан 45, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 16, ганц бие өндөр настан 18, хагас өнчин хүүхэд 10 бөгөөд үүний 3 нь эмэгтэй, 7 нь эрэгтэй байна. Тахир дутуу иргэн 13 бөгөөд 7 нь эрэгтэй, 6нь эмэгтэй байна.
Хөдөлмөрийн насны нийт 470 иргэн, Хөдөлмөрийн насны ажил эрхлээгүй иргэн 141, ажил эрхэлж байгаа нь 283, бүртгэлтэй ажилгүй иргэн 12, хөдөмөрийн насны суралцагсад 20, төрийн албан хаагч 24, өрх толгойлсон эрэгтэй 10, эмэгтэй 31 тус тус байна.
