ХАТАНБУЛАГ СУМ "ТОХИЖИЛТ-90" АЯНЫ ХҮРЭЭНД ГУДАМЖНЫ ХУУЧИН ГЭРЭЛТҮҮЛГҮҮДЭЭ ЗАСВАРЛАЛАА

       Дорноговь аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн баярыг угтаж “Тохижилт-90” аяны хүрээнд сумын өнгө үзэмжийг сайжруулах харанхуй үед гудамж, замаар зорчигчийн зорчих хэсэг, хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдал, тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор “Гудамжны хуучин гэрэлтүүлгийн засвар”-ын ажлыг ОНХС-ийн 16,7 сая төгрөгийн хөрөнгөөр “Оджи Од” ХХК-аар гүйцэтгүүлж 42 ширхэг гэрэлтүүлгийн толгойг солиулж гэрлүүдийг бүрэн асдаг болгож 2021 оны 6 сарын 07-ны өдөр хүлээн авсан.

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ