Алтанширээ сум нь Аймгийн төвөөс 86 км, Улаанбаатар хотоос 450 км-т байрладаг. 7200 кв км нутагтай.
Тус сум нь Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн Хондогын хошуу гэж олонд алдаршсан ба Хун дуут Чогдон хун тайж гэдэг уртын дуучаараа алдартай. Мөн Хондогын 20 босоо бөх, номч мэргэн гэвш Анги Шагдар зэрэг алдартан төрсөн нутаг.
Энэ суманд Хондогын, Бударын, Зараагийн, Холбоогийн хийд, Дэрсэнэ булгийн хурал зэрэг З хийд, 2 хурал, 25 жасаатай байжээ.
1923 онд Их дулаан уулын хошууны Баян сум,1925 онд Баялаг Мааньт, 1931 онд Зүрх чандмань, мөн Буян гэх мэт нэрлэгдэж байгаад 1934 онд Алтанширээ сум болсон байна. Энэ үед 420 өрх ,1800 гаруй хүн амтай 54000 толгой малтай байжээ.

Тус сум 1957 онд Г.Доржийн санаачилгаар “Саруул  зам” нэгдлийг 31 өрх, 113 хүн, 2009 толгой малтай байгуулж байжээ. Тус нэгдлээс Д.Наваан–Осор анх БНМАУ-ын аварга малчин болсон бол мөн сум нэгдлийн даргаар олон жил ажилласан Д.Даваасамбуу  БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн ба энэ нутггийн хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн М.Намжилзав, Б.Чимэд, эрдэмтэн Л.Нацагдорж, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамьяан, Ш.Гүрбазар, Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Б, Догмид, Гавьяат жүжигчин Ж.Ёндонжамц, хүний гавьяат эмч Б.Хэнмэдэхэв, н. Жанцанхорлоо, зохиолч А.Шартолгой, барилгачин Шарбанди нарын олон сайчууд төрөн гарсан.

Төрийн албан хаагч

#  Эцэг / эхийн нэр, Өөрийн нэр  Албан тушаал Холбоо барих Өрөө №
1. Н. БҮРЭНТЭГШ Засаг дарга 91104422 91104422
2. Н. БАЯРСАЙХАН Сумын Засаг даргын орлогч 96006484
3. М. БААСАНЖАВ Тамгын газрын дарга 90369936

Холбоо барих

  • Хаяг: Дорноговь аймаг, Алтанширээ сум
  • Утас: 70526444
  • И-мэйл: -

Ажлын цаг

  • Даваа - Баасан - 08:00-17:00
  • Бямба - амарна
  • Ням - амарна
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ