Дэлхий нийтийг өртөөлөн холбодог цахим ертөнцөөр дамжуулан та бүхэндээ Дорнын говийн нийт иргэдийнхээ өмнөөс мэндчилж байна. Хутагтын нутгийн хүн зоны амьдрал түүх соёл, ёс заншил, байгаль, цаг уурын онцлог, аймгийн төр захиргааны байгууллагын үйл ажиллагаа, бүтээн байгуулалт, нийгэм эдийн засгийн өнөөгийн байдалтай цахим ертөнцөд аялан танилцана уу.
        Бид эрдэс баялгаа зохистой ашиглах, аялал жуулчлалыг хөгжүүлж, байгаль орчноо хамгаалан, уламжлалт мал сүрэг, хөдөө аж ахуйг эрчимжүүлэх, орчин цагийн боловсрол соёл, хөгжлийн зөв бодлого, говь нутгийн ард түмний ажилсаг, хөдөлмөрч чанар энэ бүхэн бол Дорноговьчуудын хөгжлийн баталгаа юм.
       Цахим ертөнцөөр аялагч та бүхэндээ ажил хөдөлмөрийн өндөр амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Т.ЭНХТҮВШИН